Шууд Chart

Франц улс тэтгэврийн хуулиндаа өөрчлөлт оруулна

2013-09-11 11:57:05

Франц улсын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай байх болсон. Өр зээлийн хэмжээ ихтэй тул тэтгэврийн системд шинэчлэл хийхээр болжээ. Харин энэ байдалд дургүйцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зоохион байгуулаад байгаа аж. Тус улсын үйлдвэрчний холбоод улсын хэмжээнд 180 газарт эсэргүүцэл илэрхийлэхээр уриалаад байсан боловч иргэний байгууллагын зарим төлөөлөгчид парламентаас энэ асуудалд нэмэлт өөрчлөлтийг оруулах эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг  илэрхийлэх болсон байна. Хэтэрхий их өглөг гэж хэлж болох төрийн тэтгэврийн схемд өөрчлөлт хийхгүй нөхцөлд тус улс 2020 он гэхэд 20 тэрбум еврогийн алдагдалд орно гэсэн тооцоог “Европын холбоо” хийсэн байна. Энэ асуудалд тодорхой бодлого боловсруулан ажиллах үүднээс тэтгэврийн системд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын 18-нд хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс тэтгэврийн хуулиндаа өөрчлөлт оруулна  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй