Шууд Chart

Орхон аймгийн хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдардаг

2015-10-06 11:39:45

Орхон аймгийн нийт хүн амын 40 хувь нь орон сууцны хороололд, 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд тус аймгийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн огцом нэмэгдсэнээс болж гэр хороолол хүрээгээ тэлэх болсон аж. Өмнө нь ямар ч гэрэлтүүлэггүй байсан харанхуй гудамжуудаа засч гэрэлтүүлэгтэй болгосноор иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн бөгөөд гэр хорооллын Баянбулаг багийн он дамжсан замын засварын санхүүжилтын асуудлыг шийдэж, өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулжээ. 

Тус аймгийн хувьд замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ аймагтаа үйлдвэрлэсэн лед гэрлээр гудамж, талбайгаа тохижуулан орон нутгийн сангаас 3.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Түүнчлэн Орхон аймагт иргэддээ чиглэсэн бас нэг том бүтээн байгуулалтын ажил хийсэн нь гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй холбосон явдал юм. Зөвхөн Баян-Өндөр сумын гэр хорооллыг “Эко хороолол” болгох инженерийн шугам сүлжээг татахад орон нутгийн санхүүжилтээс хоёр тэрбум, хороолол доторх авто замыг засч шинэчлэхэд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Гэр хороолол дэд бүтэцтэй холбогдсоноор олон жил зөөврийн ус хэрэглэж байсан иргэд хашаанаасаа цэвэр усаар хангагдах болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймгийн хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдардаг  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй