Шууд Chart

“Буянт-Ухаа 1” хорооллын цэцэрлэг нээлтээ хийлээ

2015-10-06 13:03:56

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт Ухаа 1” хорооллын 223 дугаар цэцэрлэг нээлтээ хийсэн юм. Тус цэцэрлэгийн хувьд хичээлийн хоёр байртай, 5 бүлэг, 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 30 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах аж. Цэцэрлэг барих хөрөнгөд БСШУЯ-наас 39 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 10 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

223 дугаар цэцэрлэгт хамрагдах ёстой нийт 455 хүүхэд байгаагаас өнөөдрийн байдлаар 195 хүүхэд хамрагдан сургуулийн өмнөх боловсрол авч байгаа ажээ.

Дашрамд дурдахад, энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр 150 ортой цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох бол 27 дугаар цэцэрлэгийн байрыг сэргээн засварласан ажил мөн энэ онд дуусах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Буянт-Ухаа 1” хорооллын цэцэрлэг нээлтээ хийлээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй