Шууд Chart

Багш нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулж байна

2015-10-06 14:45:45

БСШУЯ, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо, нийслэлийн Боловсролын газрын төлөөллүүд ЕБС-ийн багш нарын 3000 хүүхдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа. Үүний нэг нь Баянгол дүүргийн “Бөмбөөхөн” цэцэрлэг юм. Тус цэцэрлэгт багш нарын хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа ажээ.

“Бөмбөөхөн” цэцэрлэг 1-5 насны 180 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа бөгөөд хүүхдүүдийн 30 нь Ерөнхий боловсролын сургуулийн залуу багш нарын хүүхдүүд бол 40 хүүхэд нь БГД-ийн эмзэг бүлгийн болон төрийн албан хаагчдын хүүхдүүд байдаг юм байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Багш нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулж байна  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй