![](/uploads/201510/news/thumb/27a20e2f027a8b44cfe794e252db0ae5_x3.jpg)
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан аравдугаар сарын 2-нд хуралдаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын зарим үйл ажиллагааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын 2016 оны эдийн засгийн нөхцөл байдал нь Улсын Их Хурлаас батлах 2016 оны төсөв, мөнгөний бодлоготой шууд холбоотой ба Хадгаламж, зээлийн хоршоо болон Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаан дахь эрсдлийн түвшинг тэдгээртэй нийцүүлэн бодитойгоор үнэлж, тогтоох шаардлагатай байгааг зохицуулалтын газрууд Хорооны хуралдаанд танилцуулж, зарим бүртгэлийн хүсэлтийг хоёр сарын хугацаанд үргэлжлүүлэн авахгүй байх төсөл танилцууллаа.
Энэ асуудлыг гишүүд хэлэлцээд дээрх шаардлага болон нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний нэмэлт тусгай зөвшөөрөл болон Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичиг бүртгэхтэй холбоотой хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл авахгүй байхаар шийдвэрлэлээ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
Зарим тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хоёр сарын хугацаанд авахгүй | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.