Шууд Chart

Цахилгаан станцууд өвөлд бэлэн үү

2015-10-06 18:36:23

Энэ өвөл бичин жил тохионо. Бусад жилүүдтэй харьцуулахад хахир, хүйтэн өвөл болдог учир байгаль цаг агаарын болзошгүй бэрхшээлээс сэрэмжтэй байж өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа. Тэгвэл эрчим хүчний салбар өвөлд бэлэн үү гэдгийг бид сурвалжиллаа.

Дулааны 4-р цахилгаан станц төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, нийслэлийн дулааны 60 гаруй хувийг хангадаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилт 70 орчим сая доллараар тус станцыг 123 мвт-аар өргөтгөх ажил өрнөж, үйл ажиллагаа нь өнгөрсөн хавраас жигдэрсэн. Ингэснээр манай улсын эрчим хүчний чадал 13.5 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 700 гаруй мвт болж, 500 орчим мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана.

Хөдөө орон нутагт байгаа хувьчилагдсан дулаан, цахилгааны станцууд цахилгааныхаа төлбөрийг төлдөггүй учраас улсад хохирол учруулсаар ирсэн. Хэдийгээр орон нутгийнхан өр төлбөртэй ч гэсэн өвлийн бэлтгэлээ хангах боломжыг олгоод байгаа юм байна. 
Сүүлийн 10 жил манай улсын дулаан, цахилгааны станцууд суурилагдсан хүчин чадлаа тултал нь ашиглаж, нэмээд ОХУ-аас эрчим хүч авснаар гал алдалгүй явж ирсэн. Тэгвэл энэ жил дулааны 3, 4-р цахилгаан станцууд өөрийн гэсэн нөөц хуримтлуулах хүчин чадалтай болсон. Ингэснээр импортын  эрчим хүч ч тодорхой хэмжээгээр багасна. Үүнийгээ дагаад гадагшаа гардаг валютын урсгал ч татарна. Нэг үгээр хэлвэл эрчим хүчний салбар бичин жилийн өвлийг асуудалгүй давна гэж тооцож байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахилгаан станцууд өвөлд бэлэн үү   
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй