Дэлхийн 190 гаруй улс оронд ашиглагдаж байгаа JCB төлбөрийн картыг Төрийн банк Монголд анх удаа нэвтрүүллээ. Жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд монголын зах зээлд гаргаж, харилцагчддаа хүргэхэд бэлэн болоод байна.
Дэлхий даяар 29 сая байгууллага төлбөр тооцоогоо энэ картаар хийдэг байна. Монгол, Япон 2 орны хооронд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай авах боломжийг Жи си би карт олгож байгаа юм. Энэ талаар “Жи си би интернэшнл” компани дэд ерөнхийлөгч Кимихиса Имада “Олон оронд картын хэрэглээ нэмэгдсээр байна. Энэ үед Монголын зах зээлд орж ирж байгаадаа баяртай байна. Жи си би брэнд карт нь орчин үеийн технологитой, найдвартай ажиллагаа, өндөр нууцлалтай юм” хэмээн ярилаа.
Төрийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн Монгол банкаар дамжуулан Жи си би картыг төлбөрт хүлээн авах гэрээ байгуулжээ. Ингээд гэрээний дагуу өөрийн 500 гаруй салбар нэгж, 270 гаруй АТМ, картаар үйлчлэгч 1900 гаруй байгууллагаараа дамжуулан төлбөрт хүлээн авч эхэлсэн байна.
| JCB төлбөрийн картыг Монголд нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.