Шууд Chart

Японы жуулчдад гэмт этгээдүүд зэрлэгээр халджээ

2013-09-11 13:18:57

Даваа гарагт Туркийн Земи хөндийн ууланд авиралт хийж байсан Япон улсын хоёр жуулчинд гэмт этгээдүүд халдсан байна. Халдлаганд өртсөн 22 настай Май Курихара олон удаа хутгалуулснаас амь насаа алдаж, түүний найз бүсгүй Хоший Тераматцу орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал нэлээд хүнд байгаа гэж орон нутгийн захирагч Мехмет Цейлон Доган хэвлэл мэдээллийн агентлагаар дамжуулан мэдээлсэн юм. Япон улсын иргэдэд ийнхүү халдсан нь орон нутгийн эрх баригчдад төдийгүй бусад жуулчдад болгоомжтой байхыг анхааруулга болсон байна. Энэ хэргийг чухам ямар санаа сэдлээр үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Туркийн Каппадокиа бүс нь аялал жуулчлал хөгжсөн, эртний христийн сүм хийдтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой газар ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы жуулчдад гэмт этгээдүүд зэрлэгээр халджээ   
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй