Шууд Chart

Нийтийн тээврийнхний ажил хаялт маргааш зогсох уу

2015-10-07 15:29:57

Өнөө өглөө том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг бүх хувийн компанийн автобусууд үйлчилгээнд гарсангүй. Тодруулбал, хотын нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлдэг 21 хувийн компани санхүүжилтгүй болсон учраас ийнхүү түр зогсолт хийлээ. Аргагүй байдалд хүрч, түр зогсолт хийхээс өөр гарцгүй болсон гэдэг тайлбарыг өгч байгаа хувийн автобус компаниуд тэдний санхүүжилтийн асуудалд хотын удирдлагууд ямар гаргалгаа гаргаж өгөхийг хүлээж байна. Харин иргэд автобусаа үйлчилгээнд гарахыг хүлээсээр байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирүүллээ.

Өдөр бүр сууж ажилдаа, сургуульдаа хүрдэг автобус нь зогсох тухай ямар ч мэдээлэл аваагүй иргэд өглөө автобусны буудал дээр олон цагаар хүлээсэн тухай ярьж байна. Харин хувийн хэвшлийн автобус компаниудын хувьд түр зогсолт хийхээс өөр аргагүйд хүрч, ийм шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг өгч байна. Үйлчилгээндээ гарах гээд түлш байхгүй учраас жолоочийнхоо цалинг тавиагүй учраас өөр гарц байсангүй гэдгийг тайлбарлалаа. Тэдний хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд ийм хүнд байдалд үйлчилгээ үзүүлж ажилласан. Одоо харин санхүүгийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Ялангуяа автобусны нэг өдрийн зардлыг баталж өгөхийг шаардаж байна.

Одоогийн байдлаар 430 том оврын автобус үйлчилгээнд явж байна. Харин түр зогсолт хийсэн компаниудын асуудлыг өнөөдрийн дотор шуурхай шийдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа мэдээг нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн юм. Уг нь Нийслэлийн нийтийн тээвэрт нийт 1000 орчим том оврын автобус иргэдэд үйлчлэх хуваарьтай ч яг одоогийн байдлаар "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд явж байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийтийн тээврийнхний ажил хаялт маргааш зогсох уу  
Үзсэн: 2320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-10-08 08:54
joloocn nart sain uramsnuulal uguhgui bol hun avahgui hooson davhiad l baih ymaa ugluu ert .boi bur ugui
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-10-08 07:14
карт бол зөв алхам ,дараагийн алхам хотын төвөөр бүр урт bus явуулж яг мексик/ шиг тэгвэл бүр асуудал бага болно.нээх олон жижиг байснаас урт 3 дээш байвал зардалбага шүү дээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-08 05:53
Смарт үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээг улам дордуулж байна автобусууд цагаасаа эрт бууж байна,сайн тал нь хэрүүл хийх хүнгүй амар юм мөн үнэгүй явж байхад боломжтой ядуу бидэнд сайн юм
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-07 22:20
jolooch hamag ajlaa hiij bgaa sh de odoo. uramshuulal olgood ehelbel oor bolno
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-07 20:45
Өдөр болгоны орлогыг шууд компанируу оруулдаг болгочооч смарт карт оруулж ирсэн компани хамаг ашигийг нь авч бна өөрөөр яаж тэмцэх вэ
175.223.33.xxx [175.223.33.xxx] 2015-10-07 17:19
Ajil hayltaa niislelchuuddee urdichlan helj anhaaruulaaguin ulmaas zorchigchid asar in aldagdal hund baidald oruulj bga uchir niitin teewer hiij bga kompanuudad aldanga tootsoj torguul onooh heregtei
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-10-07 17:09
Цахим систем бол хэрэгтэй гэдэг нь харагдаж бн. анхаарах зүйл бн.1.Жолооч нар хүн зөөх биш зөвхөн маршрут хөөх болсон.2.ямарч хяналтгүй тул ихэнх хүмүүс 1-200 төг-ийг бөөгнүүлээд хайрцганд хийсэн болох буюу огт хийдэггүй болсон.3.Хайрцганд орсон мөнгө болон уншуулсан картны тоогоор орлого хуваарьлаггүй гэдгийг жолооч нар зарлах шиг үйлчилдэг болсон.Үүнээс болоод үйлчилгээг зориуд доголдуулдаг болсон харагдаж бн.4.Бэлэн мөнгөний орлого болон уншуулсан картын тодорхой хувиар жолооч нарын цалин, урамшууллыг холбож өгөхгүй бол байгууллага алдагдлаас гарахгүйгээр харагдаж бн.
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2015-10-07 16:57
Наад хэдэн тосны харуудтай хийсэн гэрээгээ цуцлаж, Тээвэр хийх эрхийг нь хүчингүй болгоод тенер яаралтай зарлахад дараагийн ээлжийн хувийн компаниуд уралдаад ороод ирэх болно. Ард олноор тоглодог явдлыг зогсоо.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-07 16:06
Нэг том бизнэс бусдыгаа залгиж буйгийн томоохон жишээ... Бэлэн мөнгөний эргэлтгүй болсон автобус компаниуд өөр ч яах билээ дээ... Гэхдээ уг нь цахим төлбөрийн систем нь их зөв алхам юм байгааншд... Ядахдаа л автобусанд нэг хаалгаар цуварч сууж, нөгөө хаалгаар цувраад буугаад сурчихлаашд... Хамгийн гол асуудал нь тэр дээгүүрээ болоод цаагуураа мөнгө өгөө аваа дээрээ будилсан болон луйвардсан, луу унжсан дарганцаруудын хийж байгаа хүнд суртал, бодлоггүй ажиллагаанаас үүдэлтэй...

Бидэнтэй нэгдээрэй