Шууд Chart

Авто машины худалдаа өсч байна

2013-09-11 14:10:01

Хятад улсын авто машины худалдаа өнгөрсөн 8-р сарын байдлаар 10 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Тус улсын автомашин үйлдвэрлэлийн холбооноос мэдээлснээр автобус, хүнд даацын, суудлын нийт 1,64 сая нэгж бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өнгөрсөн жилийн өдий үеийнхээс 10,3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин Хятад болон Япон улсын харилцаа газар нутгийн маргаанаас үүдэн суларсан тул Хятадын зах зээлд арилжаалагддаг Япон автомашины худалдаа 9,3 хувиар буурч, нийтдээ 205 мянга 800 нэгж бүтээгдэхүүн арилжаалагдсан үзүүлэлттэй байна. Хятадад ийнхүү автомашины зах зээл идэвхжснээр АНУ-ын автомашин   үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тус улсын  арилжаа 18,1 хувиар өсчээ. Харин Герман улсын автомашины худалдаа 15,4 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээ гарчээ.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авто машины худалдаа өсч байна  
Үзсэн: 1966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй