Сирийн сөрөг хүчин олон улсын хамтын нийгэмлэгт хандан химийн зэвсгийн асуудлаас илүүтэй хэдэн арван мянган иргэдийн амь насыг егүүтгэж байгаа мөргөлдөөнийг болиулахад анхаарлаа хандуулахыг шаардаж байгаагаа Мягмар гарагт илэрхийллээ. 100 мянга гаруй хүн амь насаа алдаж, хэдэн сая иргэд эх орноосоо дүрвэн гарч, өдөр бүр 200 мянга гаруй хоригдлууд кодлуулан дарамтлуулж байгаа энэ аймшигт хэрэгт цэг тавих цаг болсон гэж Сирийн “Үндсэний эвслийн төлөөлөгч” Монзер Макхоус Парис хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Тэрээр энэ мэдэгдлээ ОХУ Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх тухай санал гаргасны дараагаар хийсэн байна. ОХУ-ын энэ санаачлага нь цэргийн цохилт өгөх цаг хугацааг хойшлуулах улс төрийн арга эвийг хайсан явдал гэдгийг тэрээр дурьдсаны дээр Дамаскийн эрх баригчдыг агаарын дайралтаас бултуулах аргачлал хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
| Химийн зэвсгийн асуудлаас илүү зэвсэгт мөргөлдөөнд анхаарал хандуулахыг хүсчээ | ||
| Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.