Шууд Chart

Хууль зүйн сайд хорих ангиудтай танилцлаа

2015-10-08 18:55:04

Нэгдсэн хорих ангийн барилгын явц 70 орчим хувьтай байна. Өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэгдсэн хорих ангийн барилгын ажил болон ШШГЕГ-ын харьяа 407, 409 дүгээр ангиудын дэргэдэх үйлдвэр, нөхцөл байдалтай танилцлаа.

Хорих 407 дугаар анги оёдлын үйлдвэртээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын цэргийн дүрэмт хувцас болон нийт ял эдлэгсдийн өвөл, зуны хувцас, цагаан хэрэглэл, хөнжил, гудас, дотуур өмд, цамц зэргийг үйлдвэрлэдэг. Мөн захиалгаар гэрийн бүрээс, ажлын хувцас, эсгий болон арьсан улавч, гар урлалын захиалгат бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Оёдлын үйлдвэр 80 гаруй хүмүүжигчийг ажлын байраар хангажээ. Харин хорих 409 дүгээр анги орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Гутлын үйлдвэр”-ийг шинээр ашиглалтанд оруулсан. Энд 30-35 хүмүүжигчийг тогтмол ажлын байраар хангаж байна.

Хүмүүжигчдэд ажлын дадлага олгож, хийсэн хөдөлмөрт нь тохирсон цалин, хөлс шагналын хоног олгох, түүнээс нь гэм хорын хохирол төлбөрийг нь барагдуулах чиглэлээр хорих ангиудын үйлдвэрүүд ажиллаж байна. Удахгүй нэгдсэн хорих анги ашиглалтанд орохоор үйлдвэрүүдийн хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль зүйн сайд хорих ангиудтай танилцлаа  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй