Шууд Chart

Түр зогссон автобусууд үйлчилгээнд явж эхэллээ

2015-10-09 12:03:06

Өнгөрсөн лхагва гарагаас түр зогсолт хийгээд байсан нийтийн тээврийн хувийн хэвшлийн компаниуд өнөөдрөөс эхлэн үйлчилгээндээ явж эхэллээ. Ирэх 7 хоногт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар тэдний тавьсан шаардлага болон үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар хэлэлцэх юм. Тиймээс хувийн хэвшлийнхэн алдагдлаа хүлээгээд түр хугацаанд ажлаа үргэлжлүүлэхээр болсон тухайгаа мэдээллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар автобус компаниудын үйлчилгээнд явах нэг цагийн тарифыг гарган танилцуулна. Ингэснээр алдагдалтай ажиллаад байгаа асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж тооцож байна.

Нэг автобус нэг машин цагт 34 мянган төгрөгийн ногдол авах ёстой. Харин одоогийн байдлаар нэг машин цагт 14 мянган төгрөгийн ногдол авч байгаа. 75 хоногийн турш автобусууд нэг цаг тутамд 20 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан гээд тооцохоор нөхөн олговорт олгосон 10 гаруй тэрбум төгрөг орлогоо нөхөх 50 хувьдаа ч хүрэхгүй хэмжээнд байгаа тухай тэд тайлбарлаж байна.

Өмнө нь кондуктортой байхад автобус компаниуд дээрх зарчмаар нөхөн олговроо аваад явдаг байсан. Харин одоо нөхөн олговор буюу төрөөс олгох мөнгө нь ийм бага болчихоор нийтийн тээврийнхэн алдагдал үүрээд байна гэдгийг тэд хэлж байлаа.

Хэрвээ алдагдалтай ажиллаад байгаа энэ асуудлыг шинэчилж, шийдэхгүй бол сэлгэн суулт, дахин дамжилтын системд ч шилжих боломжгүй гэж хувийн хэвшлийнхэн мэдээлж байна. Мөн тэд тээвэрчдийг шалгаж, яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэдгийг үнэн бодитоор нь мэдэх хэрэгтэй гэж нийслэлийн удирдлагуудад уламжиллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түр зогссон автобусууд үйлчилгээнд явж эхэллээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй