Шууд Chart

Орон нутгийн иргэд шилэн дансны мэдээллийг авч чадахгүй байна

2015-10-09 13:01:06

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш санхүүгийн ямар ямар мэдээллийг ил тод болгох талаар орон нутгийн төрийн албаныханд сургалт явуулжээ. Хэдийгээр төрийн албаныхан шилэн дансыг хэрхэн хөтлөх, мэдээлэх талаар мэдлэг чадвартай болсон ч гэсэн иргэд Шилэн дансны мэдээллийг төдийлөн анзаардаггүй гэж баруун хязгаар нутгийнхан хэлж байна.

Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээ үзүүлдэг ихэнх байгууллагууд нэг ордонд байдаг. Харин үүдэнд байх мэдээллийн самбарт Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аудитын хэлтэс, болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн талаарх шилэн дансны мэдээллүүдийг хадсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар ихэнх мэдээллээ веб сайтаар дамжуулан иргэдэд хүргэдэг гэлээ.

Санхүүгийн баримт хөтлөх, түүнийг ойлгох нь хүн бүрийн мэддэг чаддаг зүйл биш гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлж байна. Мэдээллийг хэрхэн ойлгох, хэрхэн хянах зэрэг дээр иргэдэд тодорхой мэдлэг өгөхгүй бол хуулийн гол зорилго орон нутагт төдийгүй нийслэлд ч биелэхэд төвөгтэй.

Баян-Өлгий аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө сум, суманд хуваарилж зарцуулалтын талаар онлайн санал авсан байна. Энэ санал хураалтад иргэд төсөөлснөөс хэд дахин илүү идэвхитэй оролцсон гэж аймгийн Засаг даргын Тамгын газрынхан хэллээ. Өөрөөр хэлбэл, иргэдээс төсвийн зарцуулалтын тал дээр санал авбал бодит үр дүнд хүрэх магадлал өндөр байгааг олж харсан гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгийн иргэд шилэн дансны мэдээллийг авч чадахгүй байна  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй