Шууд Chart

Үзүүрийн булаг-Сонгино чиглэлийн авто замын далангийн ажил дуусах шатандаа оржээ

2015-10-09 13:16:49

Хяргас нуурын Үзүүрийн булгаас, Завхан аймгийн Сонгино сум хүртэл 135 км хатуу хучилттай авто зам барьж эхэлсэн. Тус ажлын гүйцэтгэгчээр Тээл-Наранбулаг-Үзүүрийн булаг чиглэлийн 195 км авто зам барьсан Шинжаан Шин Фа компани ажиллаж байна.

Одоогийн байдлаар суурь далан, ус зайлуулах суваг, явган гүүр зэрэг хиймэл байгууламжийн ажил дуусчээ. Цементээр бэхжүүлсэн суурийг зургаан километр тавиад байна. Цаг агаар тогтуун байвал үргэлжлүүлэн хагас сар орчим ажиллах боломжтой гэж гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлж байна.

Харин ирэх хавраас цементээр бэхжүүлсэн хучилтаа үргэлжлүүлэн тавьж, асфальт хучилтаа давхар хийх юм байна. Ингэж ажлаа шахаж хийснээр ирэх оны наймдугаар сард 135 км засмал замын ажил бүрэн дуусах ажээ.

Тус замын барилгын ажилд Увс аймгийн 27 жолооч  ажиллаж байгаа юм. Орон нутгийн тээвэрчид, гүйцэтгэгч компанийн хооронд үл ойлголцол үүсч, ажил түр зогсоод байсныг аймгийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллаж шийдвэрлэлээ. Орон нутгаас ажиллаж буй жолооч нар ажлын хөлсөө авч чадахгүй байна хэмээн тээврийн ажлаа түр зогсоосон байна.

Гүйцэтгэгч Шинжаан Шин Фа компанийн хувьд 195 км засмал замыг өөрийн хөрөнгөөр барьсан. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтаа бүрэн аваагүй учраас ажлын хөлсөө тавьж чадахгүй байгаа талаар тайлбарласан. Хэрвээ гүйцэтгэсэн ажлынхаа хөрөнгө оруулалтаа авч эхэлбэл тээврийн жолооч болон тус аймгаас ажилласан  бусад туслан гүйцэтгэгч нарт гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн өгөхөөр боллоо.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үзүүрийн булаг-Сонгино чиглэлийн авто замын далангийн ажил дуусах шатандаа оржээ  
Үзсэн: 1871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2015-10-09 14:58
ih sain hiideg gazar gej oilgoson, amjit
124.158.79.xxx [124.158.79.xxx] 2015-10-09 14:18
195 -km zamiig Ulsin tosob bolon hugjiliin bankni sanhuujilter barisan shu de bodit medeelel oruulaache

Бидэнтэй нэгдээрэй