Шууд Chart

Дахин төлөвлөлтийн орон сууцууд ашиглалтад орлоо

2015-10-09 15:55:32

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийт 12 байршилд эхэлсэн. Өнгөрсөн 2014 онд 588 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон. Харин өнөөдөр Баянзүрх дүүрийн 14-р хороонд Цагаан хуаран хотхоны хоёрдугаар ээлжийн барилга ашиглалтад орлоо. Ингэснээр 432 айл шинэ байрандаа орох боломжтой болж байна. Яг ийм эрчээр урагшилж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь нь орон сууцны хороолол болж өөрчлөгдөнө.

"Цагаан Хуаран Консалтинг" компани Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14-р хороонд таван блок бүхий 2248 айлын орон сууцны хотхон барихаар болсон. Эхний ээлжийн 432 айлын орон сууц өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орж байсан бол өнөөдөр 2-р ээлжийн орон сууц оршин суугчдаа хүлээн авлаа. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн найман дүүргийн 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлнэ. "Цагаан Хуаран Консалтинг" компани гэхэд 70 нэгж талбар буюу 70 айлын хашааны газрыг чөлөөлж, барилга барьсан. Газраа чөлөөлсөн бүх айл байртай болжээ.

Гурван жилийн өмнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Сая илүү хүн амтай метро хотын толгойны өвчин болсон агаарын болон орчны бохирдол дэд бүтцийн хүрэлцээгүй байдлыг шийдэх арга бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дахин төлөвлөлтийн орон сууцууд ашиглалтад орлоо  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-09 18:42
Gazar hudlultiin idevhtei bused undur oron suuts demii . Hashaandaa neg hoyor davhar suuts bariad suuval hamaagui deer dee

Бидэнтэй нэгдээрэй