Шууд Chart

Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган боллоо

2015-10-09 16:50:24

-Зүүн бүсийн хөгжлийн тулгуур нь аялал жуулчлалын салбар-

Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо. Зүүн бүсийн аймгуудын хөгжлийн тулгуурыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл гэсэн үндсэн 5 чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэж чуулганы үеэр ярилаа.

Гурван жилийн өмнө эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг аймгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ЭЗ, бизнес, дэд бүтэц зэрэг 180 үзүүлэлтээр хэмжиж гаргажээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр Дорнод аймаг 9 , Хэнтий аймаг 14-рт оржээ. Зүүнбүсийн эдгээр аймаг аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх замаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээ дээшлүүлэх боломжтойг чуулганд оролцогчид онцлон хэлж байсан юм.

Аймгууд орон нутгийн түвшиндээ хөгжих боломжийг харж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа. Гэхдээ одоо зөвхөн орон нутгийн хэмжээнд биш бүсийн хэмжээний хөгжлийг ярих хөгжүүлэх цаг болсон. Ингэхийн тулд судалгааны үндэслэлийг нарийвчлалтай хийх хэрэгтэй гэдгийг Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал онцолж байлаа.

Бүс нутгийн хөгжлийн төлөө түншлэх гол салбар бол аялал жуулчлал болон ХАА-г эрчимжүүлэн хөгжүүлэх гэдэг дээр орон нутгийн удирдлагууд санал нэгдэж байлаа.

Зүүн бүсэд ямар бодлогыг боловсруулах шаардлагатайг оролцогч талууд гаргаж шинэлэг санаа оноогоо хэлэлцлээ. Чуулганы үр дүнд бизнес эрхлэгчид орон нутгийн иргэдийг энэ талын мэдээллээр хангаж цаашид бодлогын түвшинд судалгаанд үндэслэж аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсийн бодлогыг боловсруулахаар боллоо.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган боллоо  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй