АНУ-ын сенаторууд Сирийн химийн зэвсгийн агуулахуудыг олон улсын хяналтанд шилжүүлэх тухай асуудлыг өөрсдийн боловсруулж буй төсөлдөө тусгажээ. Тэд Сирит цэргийн цохилт асуудлыг зөвшөөрүүлэх тухай төсөл боловсруулж байгаа юм. НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн Ерөнхийлөгчөөс олгосон гэрчилгээний дагуу онцгой нөхцөл байдалд цаг хугацааг нарийвчлан зааж тогтоол шийдвэр батлах тухай асуудлыг үүнд мөн тусгажээ. Ингэснээр Ассадын дэглэм хийгээд НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн тогтоол шийдвэрийг батлахаас зайлсхийж байгаа ОХУ-ын оролцоог бууруулах болно гэсэн тооцоог гишүүд хийсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн Сирийн эсрэг цэргийн цохилт хийх талаар ард олноосоо дэмжлэг авахын тулд илтгэл тавьсан боловч үүнээс хэдхэн цагийн өмнө Улс төрийн гол хоёр хүчний гишүүд уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд хууль тогтоох дээд байгууллагаас ийм зөвшөөрөл авч чадаагүй нөхцөлд дангаар тушаал өгч чадахгүй юм.
| АНУ-ын төрийн тэргүүн ард олноосоо дэмжлэг авахын тулд илтгэл тавьжээ | ||
| Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.