Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр “ болгон зарласан. БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Сүхбаатар аймгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63, 178 дугаар зарлиг, БОНХАЖ-ын сайдын А/146 дугаар тушаал “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын А/135 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хаврын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр аймгийн хэмжээнд 19200 ширхэг мод, сөөгийг нийтийн эзэмшлийн газар, албан байгууллага, айл өрхүүд хашаандаа тарьж ургуулсан бөгөөд ургалтын байдал 73.5 хувьтай байна.
Намрын тарилтаар аймгийн хэмжээнд 20 мянган ширхэг мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Сүүлийн жилүүдэд Баруун-Урт сумын агаарын бохирдол ихэссэн. Бохирдлыг багасгахад хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол мод тарьж, ургуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил юм. Аймаг, орон нутгаас иргэдээ цэвэр, аюулгүй, эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр тарих модыг үнэ төлбөргүй өгөх боломжийг олгож байгаа билээ. Намрын тарилт 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хийгдэх юм.
| Сүхбаатар аймагт 20 мянган мод тарина | ||
| Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.