Шууд Chart

Т.Нямдорж: Үндсэн хуулийн цэцийн даргын албаны унаа Засгийн газрын автобаазын хөрөнгө

2015-10-12 11:27:34

Өнгөрөгч 7 хоногт олон нийтийн анхаарал татсан нэг асуудал бол УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн үйл явдал байлаа.

Нэгдсэн чуулганы үеэр гишүүд өөрсдийн хардлагыг илэрхийлж, Засгийн газар зорилгоо биелүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцэд нөлөөлсөн үү гэх асуудал ч яригдсан. Түүнчлэн яг энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн даргад LX570 маркийн автомашиныг яагаад авч өгсөн юм бэ гэх хардлага байсан юм. ҮХЦ-ийн даргын албан хэрэгцээндээ унадаг автомашин тойрсон асуудлаар манай сэтгүүлч зочинтой ярилцлаа.  


-Та Үндсэн хуулийн цэцийн даргад энэхүү автомашиныг авч өгөхдөө төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ тухайд... ?

-LX570 гэх автомашины талаар яриа гарч ирж байна. Энэ машиныг ҮХЦ-ийн даргад авч өгсөн юм биш шүү дээ. Энэ бол Засгийн газрын автобаазын худалдан авсан машин.  Манай Засгийн газрын автобааз чинь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга зэрэгт гэрээгээр үйлчилдэг. Тэр гэрээнийхээ дагуу бид техникийн аюулгүй байдлыг нь хангаж үйлчлэх л үүрэгтэй. Ийм л асуудал.

-УИХ-ын зарим гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танд үүрэг өгч, LX570 автомашиныг ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаад авч өгсөн гэж хардаж байсан?  

-С.Баярцогт дарга надад ямар ч үүрэг өгөөгүй. Ялангуяа машин ав гэдэг үүрэг өгөх эрх ч байхгүй. Харин тэр хүний өөрийнх нь төсвийн хүрээнд ийм мөнгө, эрх үүрэг бий бол автомашин авахад зарцуулах л байх.

-Тэгвэл цаг хугацааны хувьд уг хоёр асуудал хоорондоо хамааралгүйгээр давхацсан болж байна уу?  

-Тийм. Цаг хугацааны хувьд л ийм тохиол гарлаа. Тэр чинь наймдугаар сарын дундуур Үндсэн хуулийн цэцээс албан тоот нь ирээд есдүгээр сарын эхээр болсон асуудал.

- Эдийн засаг ийм хямралтай үед Үндсэн хуулийн цэцийн дарга Улаанбаатар хотод албан хэрэгцээндээ ийм зардал өндөртэй унаа авах шаардлага байна уу гэж олон нийт бас хардаж байна?  

-Ер нь Засгийн газрын автобаазын хэрэгцээнд 20 гаруй том оврын унаа байдаг. Тэр нь ихэвчлэн хөдөө гадаа явчихдаг. Төрийн гурван өндөрлөгийн хувьд байнгын малчид, ард иргэд, орон нутагт хийгдэж байгаа ажилтай танилцах шаардлагаар хөдөө явдаг. Тэр хэдэн машин яваад дуусчихдаг. Бид нар чинь Засгийн газрын болон УИХ-ын тогтоолыг л хэрэгжүүлдэг байгууллага шүү дээ. Энэ автомашиныг Үндсэн хуулийн цэцийн дарга Улаанбаатар хотод ч, орон нутагт ч унана. Харин хот дотор унах хэрэгцээнд нь арай бага зардал гаргах унаа хэрэгтэй ч тийм боломж байхгүй. Бага оврын машин гэхээр манайд "Соната 6-7" байдаг. Дэлхийн улс орнуудтай жишихэд албан хэрэгцээндээ ийм машин унадаг ямар албан тушаалтан байна вэ. Хаана ч байхгүй. Бид энэ төрийнхөө ажлыг бас дэмжих хэрэгтэй шүү дээ.

-Төрийн ажлыг дэмжих гэснээс ЗГАБ-ыг бараг хоёр дахин бага үнээр алдагдалтай ажилладаг гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн. Өнөөдрийн ханшаар бол такси гэхэд 1 км нь 800 төгрөг байгаа. Гэтэл бид 450 төгрөгийн ханшаар км-ыг нь бодож, төр засгийнхандаа үйлчилдэг. Ингэхээр чинь алдагдал байхаас яах юм. Сарын эцэст тооцоо хийхэд 60 хувийн алдагдал хүлээдэг. Алдагдлаа нөхөх арга замыг эрэлхийлсээр л байгаа. Сая гэхэд шинэ автограж ашиглалтад ороход нөгөө гражаа түрээслүүлэх байдлаар нөхөж байгаа. Түүнээс биш дандаа л ард түмний татварын мөнгөөр ажлаа хийдэггүй.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Т.Нямдорж: Үндсэн хуулийн цэцийн даргын албаны унаа Засгийн газрын автобаазын хөрөнгө   
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-10-13 09:45
450 автомашины гаражыг барьж өгсөн. Угаасаа ашигын төлөө бус 450 төгрөг хангалттай. Нямдоржоо актлагдсан гаражаа буулгаж барилга барих бол ард иргэдийн аражын газрыг зүгээр байлгаарай. Чи өмгөөлөгчөө хийгээд, дуугаа дуулаад сайхан чөлөөтэй байхгүй ЮУНД дурлаад байна даа. Хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөв гэгч болов доо. Цаас чичэхээс нааш цоорохгүй, Сайн хүн хэлэхээс нааш ухаарахгүй.
77.21.131.xxx [77.21.131.xxx] 2015-10-12 18:25
bugeded ni pruis shaa
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-10-12 12:43
Бага оврын машин гэхээр манайд "Соната 6-7" байдаг. Дэлхийн улс орнуудтай жишихэд албан хэрэгцээндээ ийм машин унадаг ямар албан тушаалтан байна вэ. Хаана ч байхгүй. Бид энэ төрийнхөө ажлыг бас дэмжих хэрэгтэй шүү дээ. GENE uu Ard tumnee demjeechee

Бидэнтэй нэгдээрэй