Шууд Chart

Эко сургууль дулааны зардлаасаа 130 сая төгрөг хэмнэжээ

2015-10-12 12:39:49

Монгол Улсын хэмжээнд анхны эко сургууль гэж нэрлэж болох Зуунмод хотын дөрөвдүгээр сургууль газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн. Ингэснээр жилд зарцуулдаг байсан дулааны зардлаасаа өнгөрсөн онд гэхэд 130 сая төгрөгийг хэмнэж чаджээ. Тус сургууль 2010 оноос эхлэн газрын гүний дулааныг ашиглаж эхэлсэн. Ухаалаг гэж нэрлэж болох энэ систем нь гадна орчны дулааныг мэдэрч, өөрөө зохицуулалт хийдэг. Тодруулбал, гадаа 17 хэмээс дулаан болчихвол автоматаар халаахаа больдог. Үүнээс доошилбол тохируулан халж эхэлдэг байна.

Дөрөвдүгээр сургууль эко болсноор халаалтандаа зарцуулдаг мөнгөнөөсөө 130 сая төгрөг хэмнэсэн. Тодруулбал, түүхий нүүрс түлж сургуулиа дулаацуулдаг байхдаа нэг сард 16 сая төгрөг зарцуулдаг байсан. Жилээр нь тооцоод үзвэл ойролцоогоор 144 сая төгрөг болно. Харин газрын гүний дулааныг ашиглаж эхэлснээр жилд 14 сая төгрөг зарцуулж байна.

Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд тулгамдсан асуудлын нэг байдаг ариутгал татуургын асуудлыг ч эко сургууль шийдэж чаджээ. НҮБ-ын хөрөнгө оруулалтаар 800 сая төгрөгийн цэвэрлэх байгууламжтай болсон байна. Ингэснээр дөрөвдүгээр сургуулийн 380 гаруй сурагч өвлийн хүйтэнд даарахааргүй болжээ. Төв аймгийн Зуунмод хотод дөрөвдүгээр сургуулиас гадна газрын гүний дулаан ашиглаж, халаалтаа шийддэг газар байдаг. Төвлөрсөн системд холбогдоогүй, алслагдмал баг хорооны асуудлыг эко байдлаар шийдсэн энэ туршлагыг бусад салбарт нэвтрүүлэх боломж  ч байгаа юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эко сургууль дулааны зардлаасаа 130 сая төгрөг хэмнэжээ  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй