Европын хөрөнгө оруулалтын банк Германы "Фольксваген" компанид сүүлийн жилүүдэд олгож байсан зээлээ эргүүлэн татаж магадгүй болжээ. Энэ талаар тус банкны захирал Вернер Хоер Германы сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Европын хөрөнгө оруулалтын банк Фольксвагенд хүлэмжийн хий бага ялгаруулах хөдөлгүүр бүтээх болон бусад ажилд зориулан 1990 оноос хойш 5.2 тэрбум америк долларын зээл олгосон аж.
Германы Фольксваген 5.2 тэрбумаас 2 тэрбум америк долларыг нь эргүүлэн төлөөгүй байгаа юм. Харин зээл авахдаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахаар өгсөн үүрэг амлалтаа биелүүлэлгүй, арга заль хэрэглэж байгаа нь илэрсэн учраас ийнхүү үлдсэн зээлийг эргүүлэн татахад хүрч магадгүй гэдгээ Европын хөрөнгө оруулалтын банкнаас мэдэгджээ. Европын хөрөнгө оруулалтын банк Фольксваген групп авсан зээлээ ямар зорилгоор ашигласан тухай нарийн шалгалт хийсний дүнд зээлээ эргүүлэн татах эсэхээ эцэслэн шийдэх гэнэ.
Тодруулбал, "Фольксваген" группын автомашинууд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг тогтоох шалгалтад хорт хийн хэмжээг өөрчлөн мэдээлэх программ ашиглаж байсан нь илэрч дуулиан тарьсан юм. Нийт 11 сая гаруй автомашинд нь ийм программ суурилуулсныг тус компани хүлээгээд байгаа юм.
| Волксвагенаас зээлээ татаж магадгүй | ||
| Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.