Шууд Chart

Үенч сум шинэ гүүртэй боллоо

2015-10-12 13:30:51

Ховд аймгийн Үенч сумынхан энэ жил томоохон бүтээн байгуулалтыг хийлээ. Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль, эмнэлэг, соёлын төвдөө өргөтгөл хийж, шинэ гүүртэй болсон байна. Мөн Япон улсын Засгийн газрын өвсний үндэс төслийн хүрээнд цэцэрлэгийн шинэ өргөтгөл барьжээ. Бүх бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг дуусч, ашиглалтад ороод байна.
Тус сумынхан цэцэрлэгийнхээ хүчин чадлыг 50 ортой болгон нэмэгдүүлж, 50 гаруй жилийн настай хуучин Соёлын төвөө 320 хүний суудалтай болгон шинэчилжээ. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл амбулаторийн шинэ байрыг хоёр сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан байна. Мөн Үенч голын дээгүүр анх удаа босоо тэнхлэгийн гүүр барьсан гээд олон, томоохон ажлуудыг нэгэн зэрэг хийж, ашиглалтад оруулахад сумын иргэдийн дэмжлэг, удирдлагуудын нэгдсэн бодлого гол үүрэгтэй байсан гэж Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан ярилаа.
Дашрамд өгүүлэхэд, Үенч сум хоёр ч удаа “Улсын тэргүүний сум”-аар шалгарч байжээ. Тус суманд өдгөө 4500 гаруй иргэн оршин сууж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үенч сум шинэ гүүртэй боллоо   
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй