Японы сайд нарын танхимын дарга Ёосихиде Суга Сирид үүссэн нөхцөл байдал ОХУ-ын Ерөнхийлгч Владимир Путины Япон улсад хийх айлчлалын бэлтгэлд нөлөөлөхгүйг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцааны өнөөгийн байдал, ОХУ-ын Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагаа Путины Японд хийхээр төлөвлөсөн айлчлалын бэлтгэлд саад учруулахгүй гэдгийг Токио мэдэгдэж байна.
Японы Сири дэх Оросын цэргийн ажиллагаанд баримталж байгаа байр суурь АНУ-аас эсэргүүцэлтэй тулгарч мэдэхийг сайд нарын танхимын дарга нь үгүйсгэхгүй байна. Мөн Токио ирэх 11 дүгээр сард Италийн Милан хотноо болох Ази Номхон далайн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Шинзо Абэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзуулах боломжийг судлаж буй юм байна.
Үүнээс өмнө Японы Засгийн газар Абэ, Путин нарын уулзалтад саад болохоор саналын зөрүүтэй асуудал, үл ойлголцлыг арилгахаар чармайлт гарган ажиллаж байна. Японы хувьд Путины айлчлалаас сүүлийн жилүүдэд буураад байгаа хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үр дүнг хүлээж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Япон улсад хийх айлчлал энэ оны 12 дугаар сард товлогдох төлөвтэй байна.
| Япон улс ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэж байна | ||
| Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.