Балбын коммунист намын дарга Хадга Прасад Оли парламентын 597 гишүүний 338-ынх нь дэмжлэгийг авч Ерөнхий сайд боллоо. Хадга Прасад Олигийн Засгийн газрыг шийдвэрлэх ёстой олон асуудал хүлээж байна. Иймд шинэ Ерөнхий сайд Олигийн хувьд “нэр төрийн хэрэг, бас томоохон сорилт” болохыг тэрээр тэмдэглэлээ.
Тухайлбал, өнгөрсөн сард батлагдсан шинэ үндсэн хуулиар Балбын өмнөд нутгаар амьдардаг Мадхеси, Тхаручууд болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийг хангалттай баталгаажуулаагүйг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа иргэдийн уур бухимдлыг дарах шаардлага тулгарч байна. Нэг сар орчим үргэлжилж байгаа энэхүү эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдсөнөөс одоогийн байдлаар 40 хүн амь үрэгдээд байгаа.
Түүнчлэн жагсаал цуглаанаас үүдэлтэй Энэтхэгээс Балба руу өргөн хэрэглээний бараа, шатахуун нийлүүлэхээ зогсоосон учраас тус улсад түлш шатахууны хомсдол үүсээд байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн 4-р сард болсон газар хөдлөлтөнд сүйдсэн улс орноо сэргээн босгох асуудал ч шинэ Засгийн газрын шийдвэрлэх ёстой чухал ажлын тоонд орж байна.
| Балба улс шинэ Ерөнхий сайдтай боллоо | ||
| Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.