Шууд Chart

Путин Сирийн талаар мэдэгдэл гаргав

2013-09-11 17:16:02

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадыг химийн зэвсгээ хураалгахаас наана тус улсын эсрэг дайралт хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй байхыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Мягмар гарагт Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа энэ асуудлыг хөнджээ. Сирийн хямралыг энхийн аргаар шийдвэрлэх гарц нь Сири улс химийн зэвсгээ олон улсын хяналтанд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаснаа онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрээр АНУ болон бусад улс орнууд Сирийн эсрэг хүч хэрэглэх төлөвлөгөө нь биелэгдэж чадахгүй нөхцөлд Оросын Ерөнхийлөгчийн гаргасан тус санал нь асуудлыг зохицуулах цорын ганц аргачлал болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Мөн үүний зэрэгцээ цэргийн хүч хэрэглэх тухай асуудлыг нарийвчлан авч үзэж байгаа энэ үед төлөвлөгөөнд нэгдэж байгаа улс орнууд Сири болон бусад улсыг шууд үг дуугүйгээр зэвсгээ хураалгахыг шаардах эрхгүй юм гэж ОХУ-ын төрийн тэргүүн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин Сирийн талаар мэдэгдэл гаргав  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй