Манай улсад шувууны аж ахуй эрхлэгч 400 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуй эрхлэгчид 735 мянга гаруй өндөглөгч тахиа үржүүлэн, дотоодынхоо өндөгний хэрэгцээний 50 орчим хувийг хангаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн амралтын өдөр Говьсүмбэр аймагт анхдугаар чуулга уулзалтаа хийж, алдаа оноогоо хэлэлцэж, ажлын туршлага солилцлоо.
Шувууны аж ахуй эрхлэгчдийн чуулга уулзалтад 40 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон. Тэд салбарынхаа хэтийн төлөв, тулгамдаж байгаа асуудал, маркетингийн төлөвлөгөөний талаар ярилцаж, сургалт зохион байгуулан, санал солилцлоо. Сайн чанарын өндөг, тахианы махаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх энэ уулзалт чухал үүрэгтэй.

Өнгөрсөн оны байдлаар манай улсын өндөгний зах зээлд 46 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн 214 сая өндөгний хэрэглээ байсан. Үүний 45 хувийг импортоор оруулж ирсэн байна. Импортоор орж ирж байгаа өндөгний хэрэглээг дотоодоосоо хангах боломж байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Манай улсын өндөгний жилийн хэрэглээ нэмэгдсээр байгаа. Энэ хэрээр шувууны тэжээл үйлдвэрлэлийн хэмжээгнэмэгдүүлэх мөн хоногийн настай дэгдээхий үржүүлэгч компаний үйл ажиллагааг эхлүүлсэн нь энэ салбарыг өргөжүүлэх бодит боломжийгг бүрдүүлж байгаа юм.
| Өндөгний зах зээлд 46 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ | ||
| Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.