Шууд Chart

Индонезийн гал түймэр орангутан мич амьдардаг ойд заналхийлж байна

2015-10-12 15:18:55

Индонези улсад гарсан ой хээрийн түймрээс үүдэн Калимантан аралд орших Дархан цаазат газрын 200 гаруй орангутан сармагчинг хиймэл арал руу нүүлгэн шилжүүлжээ. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр сармагчингуудын амьдардаг дархан цаазат ойн бүсэд 100 гаруй га газар түймэрт автсан байна.

Түймрийн галд Дархан цаазат газрынхны тариалсан нэн ховор мод өртжээ. Ой хээрийн түймрийн өтгөн утаа, сармагчингуудын эрүүл мэндэд хор хөнөөлтэйгөөр нөлөөлж эхэлсэн нь тэднийг нүүлгэн шилжүүлэх шалтгаан болсон байна. Эдгээр орангутан сармагчинг Дархан цаазат газрын ажилчид хооллон, зохих эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлэх шаардлагатай учраас заавал тусгай хамгаалалттай газар нутагт нүүлгэн шилжүүлжээ.

Дархан цаазат газрын ажилчид орангутан сармагчингуудыг нүүлгэн шилжүүлэх газар нутгийг удаан хайсны эцэст хиймэл арлыг сонгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн гал түймэр орангутан мич амьдардаг ойд заналхийлж байна  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй