Нийслэлийн хэмжээнд энэ онд 90 гаруй тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байна. Хэд хэдэн томоохон зам хугацаандаа ашиглалтад орж байгаа бол зуслан чиглэлийн замын ажил ирэх онд дуусахаар болсон байна. Харин Шаргаморьтын гүүрийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулaхаар төлөвлөж байна. Мөн Өлзийт хорооллоос Био комбинат, Шувуун фабрик чиглэлд холбосон замын нээлт өнөөдөр болно. Энэ замыг ХУД-ийн 13, 14-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Концессийн гэрээгээр барьсан юм.
Нарны замыг 19-р хорооллын дунд голын замтай холбох ажил мөн дууссан. Одоогоор нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаа хэллээ.
| Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна | ||
| Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.