Шууд Chart

Ц.Цэнгэл: Манай улсын байгаль орчны 17.5 хувь нь тусгай хамгаалалттай

2015-10-12 15:49:30

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулган болж байна. Манай улсын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тал дээр төр ямар бодлого баримталдаг, цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах талаар БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээс тодрууллаа.

-Энэ удаагийн чуулганаас ямар үр дүнг хүлээж байна вэ. Ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар тодруулбал?
-Энэ удаагийн арга хэмжээ маш чухал. Учир нь саяхан Дэлхийн Ерөнхий ассамблейн 70 дугаар хуралдаанаар томоохон хөтөлбөр батласан, Богдхан уулын тайллыг хийсэн энэ үед энэхүү чуулган болж байгаа нь онцлог юм. Энэхүү чуулганаар юуны өмнө эрчим хүчний тал дээр 30 хувийг сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулъя, ядуурлыг бууруулахад тодорхой арга хэмжээ авъя, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн болон цахилгаан тээврийн үйлчилгээг хот, суурин газраа бий болгоё зэрэг асуудлыг ярилцахаар зорилт тавьж байна. Түүнчлэн Засгийн газрын хэмжээнд 8 газрыг тусгай хамгаалалтад нэмэж авахаар ярилцаж байгаа. Өнөөдөр манай улсын онгон дагшин байгалийн17.5 хувь тусгай хамгаалалтад байна. Энэ нь 2020 он гэхэд 20 хувь, 2030 онд 30 хувь болж байж бид онгон дагшин байдлаа авч үлдэнэ гэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

-НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд тухайн орны байгаль орчины 30 хувь нь тусгай хамгаалалттай байх ёстой гэж заасан байдаг. Манай орны хувьд 17.5 хувь гэдэг нь харьцангуй дээгүүрт орж байгаа юм байна. Харин 10 орчим хувь нь доройтолттой байна гэдэг дээр тайлбар өгвөл?
-Дэлхийн олон улсын байгууллагын “Дэлхийн хөрсний доройтолттой 10 орон”-ы  нэгээр Монгол Улсыг нэрлэсэн байгаа. Дэлхийн 190 гаруй  орноос эхний 10-т бичигдэн гэдэг яахын аргагүй аюулын харанга дэлдсэн асуудал болж байна. Үүнд бид яаралтай арга хэмжээ авч олон улс болоод НҮБ-ын тусламжийн зээлийг хэрэгжилтийг хангах болоод бусад зээлдүүлэгч компаниудын олгож буй нөөц бололцоог БОНХАЖ-ын яам авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа усны эх, урсац газрыг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй. Стратикийн бодлогын бичиг дээрээ усны эх, урсац газрын 60 хувийг хамгаална гэж бичсэн байдаг ч санхүү болоод ажиллах нөөц бололцооноосоо болоод одоогоор бүрэн шийдэгдээгүй байна. Гэхдээ бид санхүүгүй гэж зүгээр суусангүй, өөрсдийн нөөц бололцоогоороо хамгаалсаар байгаа.

-НҮБ-аас баримталж буй хөтөлбөрийн хүрээнд иргэдтэйгээ хамтарч хамгаалъя гэж ярьж байгаа юм билээ. Манай улсын хувьд ийм боломж байна вэ?
-Усны эх, урсац газрыг хамгаалах ажлыг хүүхэд залуусын ухамсарт суулгаж өгснөөр эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэдэнд байгаль дэлхийгээ хайрладаг бодол суулгаж өгвөл энэхүү ажил нааштай шийдэгдэж болмоор харагдаж байна.

-Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас хураамж авдаг. Үүнийг эргэлтэд оруулах, авч буй мөнгөө ашигтай зарцуулах талаар ярьж байна. Манай улсын хувьд эдгээрээс өөрөөр яаж санхүү хөрөнгийн асуудлыг шийдэж болохоор байна вэ?
-Бид тавдугаар 11-17-ны нооронд нөхөрлөлийн чуулган зохион байгуулсан. 800 орчим хүн ирж оролцсон тус чуулганы үеэр бид тэрхүү тусгай хамгаалалтын газруудад орж ирдэг мөнгөн хөрөнгөний ядахнаа 30 гаруй хувийг энэхүү нөхөрлөлүүдэд шилжүүлж өгдөг болъё гэх асуудлыг ярьсан. Одоогоор энэхүү мөнгө 100 хувь орон нутгийн хөрөнгөд орж байгаа. Харин чуулганаар ярилцсан шиг 30 хувийг нь нөхөрлөлүүдэд тогтмол шилжүүлээд байвал муудсан мод сөөгийг сэргээн засварлаж, шинээр ойжуулалт ногоон байгууламж зэргийг хийгээд байж боломжтой харагдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ц.Цэнгэл: Манай улсын байгаль орчны 17.5 хувь нь тусгай хамгаалалттай  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-12 16:50
Дархан цаазат Богд уулаа хараад худлаа ярихаа боль
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-12 16:50
Улсын тусгай хамгаалалттай Богд уулаа хараад худлаа ярихаа боль

Бидэнтэй нэгдээрэй