Шууд Chart

Оюутны смарт картаар өдөрт хоёр удаа зорчих эрхтэй

2015-10-12 16:56:27

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ смарт картны системд шилжсэнээс хойш хөнгөлөлттэй үнээр зорчдог оюутан, сурагчид хэрхэн зорчих талаар багагүй маргаан үүсч байсан. Сурагчдын цахим карт өнгөрсөн сараас худалдаанд гарч сурагчид ч тийм төрлийн картаар үйлчлүүлэх болсон билээ. Харин оюутны смарт картны тухайд БСШУЯ-ны албан томилолттой оюутнуудад өгнө гэдгийг албаны хүн мэдээлж байна. Одоогоор ийм томилолттой буюу карт авах эрхтэй нийтдээ 93 мянга гаруй оюутан байгаагаас өнөөдрийн байдлаар 58 сургуулийн 27936 оюутан смарт картаа авчээ.

Өнгөрсөн хавар Монголын оюутны холбоо 60 гаруй мянган оюутанаас ВИЗА картны захиалга авсан. Захиалгын дагуу картыг ч хэвлүүлсэн. Гэхдээ энэ намраас нийтийн тээвэр төлбөрийн цахим картын системд шилжснээр тухайн картыг ашиглах боломжгүй болоод байгаа. Одоо оюутнуудын хувьд нийслэлийн боловсролын газарт хүсэлтээ гаргаж, автобусны хөнгөлөлт эдлэх картаа дахин захиалах болоод байна. 

 “Монголын оюутны холбоо”  намар хичээл эхлэхэд хэт ачаалалд дарагдаж, оюутнуудад хүндрэл үүсгэхгүй байх үүднээс ахлах курсын оюутнуудаас  нийтийн тээвэрт хөнгөлөлт эдлэх картны захиалгаа авсан гэдэг тайлбарыг өгч байна. Хэдийгээр тухайн үед нийтийн тээвэрт цахимаар төлбөр хийдэг болно гэж ярьж байсан ч яг тодорхой шийдэлд хүрээгүй байсан учраас хавар захиалга аваад хэвлүүлчихсэн 64 мянга орчим Виза карт өнөөдөр хэрэггүй болчихоод байгаа юм байна.

Оюутнуудад автобусаар зорчихдоо яаж хөнгөлөлт эдлэх талаар өнөөдөр мэдээлэл бага байна. Өнөөдрийн  байдлаар тэдний ихэнх нь нийтийн тээвэрт мөнгөө төлж зорчиж байна. Тэдний дунд хавар захиалсан виза картаа хүлээж байгаа ч хэсэг байгаа юм. Нийтийн тээвэрт хөнгөлөлт эдлэх журмынхаа дагуу хавар оюутнуудаас картны захиалга авч, хэвлүүлсэн ч хэрэгцээгүй болсон виза картын асуудлаар Монголын оюутны холбоо гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандсан байна. Харин  нийслэлийн боловсролын газраас нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлөлт эдлэх хүсэлтэй оюутнуудын мэдээллийг авч эхэлжээ. Гэхдээ цахим хөнгөлөлтийн карт авах эрх зөвхөн салбарын яамны албан ёсны томилолттой оюутнуудад л үүснэ гэдгийг онцолж байна. Урьд нь 8900 төгрөгөөр виза картаа захиалаад хэдэн ч удаа зорчиж болдог байсан бол энэ удаад смарт картаар өдөрт 2 удаа үнэгүй зорчих эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, хичээлдээ ирээд буцах зардал буюу өдрийн мянган төгрөгөөр тооцож картыг нь сардаа 22 мянган төгрөгөөр цэнэглэж байх юм байна. Энэ нь эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжсэн өнөөдрийн нөхцөл байдалд нэмэртэй, бага гэсэн хэмнэлттэй байгааг албаны хүн хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн сэтгүүлч Б.Энхсайхан "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оюутны смарт картаар өдөрт хоёр удаа зорчих эрхтэй  
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-12 22:32
Оюутнуудад виза картаар нь үйлчлэхийг шаардаж бна.Шаардлагатай үедээ оюутнаар улс төрийн шоу хийж ашиглачихаад хэмнэлт горим гэж юу яриад бгаа юм бэ.Маш хурдан виза картаар үйлчил
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2015-10-12 18:04
Тэнэг гарууд мөнгөөр цэнэглээд байх даа яахав дээ? Үйлчлүүлэх тоог нь оруулаад болох ёстой. Ямар ч банктай холбохгүйгээр шийдэж болох асуудал. Заавал мөнгөтэй холбож идэх уух л юм бодож олох юм даа. 22000 ₮өөр өдөрт 3 удаа тролебусаар зорчих ахул 24 хоног болно. Ажлын өдрүүдийн тоогоор бол сараас илүү гарч байна. өдөрт 4 удаа зорчвол 18 хоног болно. сарын ажлын хоногт хүрэхгүй байна. яаж бодсон мангарууд юм бол оо?

Бидэнтэй нэгдээрэй