Энэ жилийн УИХ-ын хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байгаа юм.
Иргэд хотын татварын талаар ямар байр суурьтай байгааг тандах судалгаа хийлгэснээ НИТХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр танилцууллаа. Судалгаанд нийт 12 мянга орчим иргэн хамрагдсанаас 95.9 хувь нь хотын татвар бол цагаа олоогүй буруу шийдвэр байна гэж хариулжээ. Эдийн засаг хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа өнөө үед заавал иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх байдлаар төсвөө бүрдүүлэх хэрэггүй. Нийслэлд өөр танаж, хасаж, хэмнэх боломжтой үр ашиггүй зардал мундахгүй байгаа гэж НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Иргэд хотын татварыг дэмжихгүй байна гэжээ | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.