Шууд Chart

Эрүүл мэндийн салбарынхан анх удаа онлайн сургалт зохион байгуулав

2015-10-12 17:31:01

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Medical equipment inventory” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Эмнэлгийн техникийн олон улсын зөвлөх Билл Жентл, Андерсон Энгтрём нар Канад улсаас шууд холбогдон, дотоодын зөвлөх А.Баярын хамт удирдан явуулсан юм. Сургалтанд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ЦССҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж засвар үйлчилгээний загвар нэгжийн үйл ажиллагаа, төлөвлөлтийн алхамууд болон эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүртгэлд оруулах чухал мэдээ мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө авч харилцан санал солилцсон байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн салбарынхан анх удаа онлайн сургалт зохион байгуулав  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй