Шууд Chart

Тарваганы эд эрхтэнийг түүхийгээр нь залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

2015-10-12 17:41:16

Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын  хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван хүн өвчилж, хоёр нь  насбарсан. Эдгээр өвчилсөн хүмүүс нь  найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг /хүн мах, элэг, ходоод, дэлүү, цөс/-ийг түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас  халдвар авч амь насаа эрсдэлд оруулаад байна.

Тиймээс  Монгол Улсын хэмжээнд тарвага агнахыг БОНХАЖ-ын сайдын  тушаалаар хориглосон байгааг анхаарах, тахлын голомттой бүс нутгаас  хууль бусаар  агнасан тарвага, тарваганы мах арьс  түүхий эд бүтээгдэхүүнийг  хүн ам олноор суурьшсан  хот суурин газар худалдаалах тээвэрлэхгүй байх,  тарваганы хүн ам, элэг, цөс, ходоод, бөөр зэрэг  эд эрхтнийг эмчилгээний зорилгоор  хэрэглэхгүй байх, сэжигтэй тарвага болон мэрэгч амьтан  тэдгээрийн зэм үхдэлтэй таарсан тохиолдолд ойртохгүй байхыг нийт ард иргэддэээ хандан сэрэмжтэй байхыг  анхаарууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Тарваганы эд эрхтэнийг түүхийгээр нь залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй