Өнгөрсөн сард хаж мөргөлийн үеэр амь үрэгдсэн олон зуун хүний 770 гаруй нь Саудын Арабынх байсан гэж эрх баригчид нь мэдээлж байгаа ч эх сурвалжуудын тоон мэдээлэл зөрүүтэй байна. Тухайлбал, "Ассошиетэд пресс" агентлаг мөргөлийн үеэр 1453 хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол Ираны хаж мөргөлийн байгууллага 4700 хүн амь эрсэдсэнээс 460 нь Ираны иргэн байсан гэж мэдээлсэн.
Тооны хувьд зөрүүтэй байхын зэрэгцээ энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь олон улсын маргаантай асуудал болоод байна. Тэр тусмаа Иран, Нигери зэрэг орон Саудын Арабыг шүүмжилж, хариуцлага хүлээхийг шаардаж байсан ч Саудын Арабын талаас энэ шүүмжлэлд тайлбар өгөөгүй. Харин өчигдөр Ираны төрийн мэдлийн телевиз энэ эмгэнэлт явдалд хэн буруутай вэ гэсэн сэдвээр цахим санал асуулга явуулсныхаа үр дүнг танилцууллаа.
Есдүгээр сарын 27-ноос хойш явуулсан энэхүү судалгаанд 20.503 интернэт хэрэглэгч оролцсоноос 82 хувь нь Саудын Арабыг буруутай гэж үзсэн бол 6 хувь нь мөргөлчдийн өөрсдийн эмх замбараагүй байдалтай холбоотой гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын хувьд 5000 гаруй нь АНУ, 3300 орчим нь Их Британи, Канадаас, 400 орчим нь Германаас, үлдсэн хувь нь бусад улсаас оролцжээ. Харин Саудын Араб саяхан болсон хаж мөргөлийн үеэр олон хүний амь нас эрсэдсэн ч гэсэн цаашид шашны энэхүү мөргөлийг уламжлалынхаа дагуу зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна.
| Саудын Араб хаж мөргөлийг уламжлалын дагуу зохион байгуулна | ||
| Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.