Өчигдөр Ираны парламент олон улстай өнгөрсөн долоодугаар сард байгуулсан цөмийн гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг урьдчилсан байдлаар баталжээ. Парламентын гишүүдийн 139 нь цөмийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тус төслийг дэмжиж, 100 нь эсрэг санал өгсөн байна. Гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд олон улс Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах юм.
Цөмийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай энэ төсөлд хэлэлцээрт оролцогч бусад орон Ираны эсрэг хориг арга хэмжээгээ цуцлаагүй нөхцөлд тус улс хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзах эрхтэй байхаар заасан байна. Түүнчлэн хэлэлцээрийн дагуу олон улсын шинжээчдийг цөмийн байгууламжуудад шалгалт хийхэд Ираны Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой гэж энэ төсөлд заасан нь гэрээг хэрэгжүүлэх явцад талуудын дунд маргаан үүсгэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм байна.
Гэрээнд зааснаар Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх мэдээлэлд үндэслэн Олон улсын атомын эрчим хүчний агентлаг тайлан гаргасны дараа олон улс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ зөөлрүүлж эхлэх ёстой юм. Маргааш олон улстай байгуулсан энэ гэрээг соёрхон батлах тухай үйл ажиллагааны төлөвлөгөөг эцсийн байдлаар батлах юм.
| Ираны парламент цөмийн хэлэлцээрийг урьдчилсан байдлаар соёрхон баталлаа | ||
| Үзсэн: 276 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.