Шууд Chart

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг багасгахад 4 тэрбум төгрөг шаардлагатай

2015-10-12 18:55:03

Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр хотын төвд үнэртэх болсон. Үүнийг 51 жил болж байгаа цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон, лаг боловсруулах орчин үеийн технологи байхгүйтэй холбон тайлбарладаг. Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж баригдах хүртэл нийслэлчүүд, бохирын өмхий үнэрийг үнэрлэсээр байх уу гэдэг асуудлыг сэтгүүлч Б.Чимэдлхам тодруулжээ.

Төв цэвэрлэх байгууламж хоногт 200 мянга орчим бохир ус хүлээн авч, 800 шоо метр лагийг задгай талбайдаа асгадаг байна. Лаг усгүйжүүлэх 44 карт байдгаас яг өнөөдрийн байдлаар 40 нь дүүрчихээд байгаа аж. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц бол шинэ цэвэрлэх байгууламж барих юм байна.

Энэ талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх “Шинэ цэвэрлэх байгууламжийн Техник эдийн засгийн үндэслэлийг францууд боловсруулж эхэлсэн. Тэд өнөөгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг бараг 2 дахин нэмэгдүүлж, лагаас эрчим хүч гарган авах боломжтой үйлдвэртэй нь цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Гэхдээ шинэ цэвэрлэх байгууламжтай болохоос өмнө тодорхой болгох асуудал олон байгаа” хэмээн ярилаа.

 “Артелиа вил энд Транспорт” компанийн төслийн удирдагч Магниус Холмер “Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад Төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохир усны бохирдолтын хэмжээ 40 хувиар өссөн байна. Хэрвээ энэ хэвээр бохирдлын хэмжээ буурахгүй, ахуйн болон үйлдвэрлэлийн бохир ус нэг газар очоод байвал шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч цэвэрлэгээний үр дүн гарахгүй. Тиймээс цэвэрлэх байгууламжаа шинээр байгуулахаас гадна ус бохирдуулсны хуулийн хэрэгжилтийг хангуулах нь чухал” хэмээн ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг багасгахад 4 тэрбум төгрөг шаардлагатай  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй