![](/uploads/201510/news/thumb/ee434be83f65d471856fed60dc45cc49_x3.jpg)
Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК ирэх 2016 онд газрын тосны зах зээл илүү тэнцвэртэй болно хэмээн таамаглаж байна. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдулла аль Бадри сүүлийн саруудад ОПЕК-ийн гишүүн бус орнуудын газрын тосны үйлдвэрлэл буурч, дэлхийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна, энэ үзүүлэлт 2016 онд газрын тосны зах зээлийг тогтворжуулахад нөлөөлж магадгүй юм гэдгийг Кувейтэд болж байгаа ОПЕК-ийн бага хурлын хүрээнд мэдэгдэв.
Мөн энэ зах зээлийн суурь үзүүлэлтүүд 2014 оны зургаадугаар сараас хойш бараг 60%-иар буурсан газрын тосны ханш огцом унахад нөлөөлөөгүй гэж ОПЕК-ийн удирдлага үзжээ. Түүний тооцоолсноор дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 93 сая баррель байгаа одоогийн үзүүлэлт 2040 он гэхэд 110 сая баррель болж өсөх хандлагатай байгаа юм байна. 2016 онд Дэлхийн ДНБ–ий өсөлт 2015 онд таамаглаж байсан 3,1%-иас өсөж 3,4 хувьтай байх төлөвөөс харахад энэ өсөлт дэлхийн газрын тосны эрэлтийг 1,3-аас 1,5 сая баррелиас нэмэгдүүлнэ гэж ОПЕК тооцоолж байгаа ажээ.
ОПЕК: 2016 онд газрын тосны зах зээл илүү тэнцвэртэй болно | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.