СХД-ийн 27 дугаар хорооны иргэн Л.Нацагбат 3 жилийн өмнө сахарын хэмжээ нь 18-д хүрсэн, чихрийн шижин өвчтэй гэсэн оноштой байсан. Харин СХД-ийн эрүүл мэндийн төвөөс явуулдаг сургалтад заадаг зохистой хооллолт, хөдөлгөөний зөв хэвшлийн ачаар сахарын хэмжээ 5.5 хүртэл буурчээ.
СХД-ийн ЭМТ-ийн харьяа Хоол шим тэжээлийн боловсрол олгох төвөөр 4 жилийн хугацаанд 4000 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Сургалтад суусан хүмүүс гэр бүл, ажлынхандаа зөв хоололтын тухай мэдээллийг түгээж, тэр хэрээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин бүрдэж байгааг эмч нар мэдээлж байгаа юм.
| “Зохистой хоол- эрүүл мэнд” сургалт боллоо | ||
| Үзсэн: 395 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.