Шууд Chart

Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо

2015-10-13 17:47:10

Их Британийн эрдэмтэн Энгус Дитон хүмүүсийн орлого хэрэглээнд нь хэрхэн нөлөөлдгийг судалсныхаа төлөө 2015 оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг хүртэхээр болжээ.  Шведийн Хааны Шинжлэх ухааны академи АНУ-ын Принстоний их сургуулийн профессор Энгус Дитоныг хүмүүс орлогодоо суурилан ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэдгийг судлан гаргасных нь төлөө ийнхүү 2015 оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Эрдэмтэн Энгус Дитон нь нийт орлого, хэрэглээний нийлбэр хангалтгүй, хэрэглээний онол давамгайлж байгааг судалгаагаар харуулсан байна. Түүний судалгаа хувь хүний мэдээллийг судлах нь нийт мэдээлэл дэх олон хэлбэрийг задлан судлахад ямар чухал болохыг харуулж өгчээ. Принстоний их сургуулийн профессор Энгус Дитон нь эдийн засгийн хөгжил болон макро, микро эдийн засгийн салбарыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан гэж Шведийн хааны шинжлэх ухааны академи дүгнэсэн байна. Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг 8 сая Швед крон буюу 975 мянган америк доллар дагалдах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй