Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр энэ сарын 11-ний өдөр Төмөр замын 14, 16, 18 зөрлөгт ажиллаж, ажилчдын сэтгэгдлийг сонссон байна. Эдгээр зөрлөгт жижүүр, холбооны механик, замч, тор харагч зэрэг 20-30 орчим төмөр замчин, гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд аймгийн төвөөс зайдуу, мэдээллээс хол амьдардаг юм.

Тус уулзалтаар аймгийн Засаг дарга 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, санал бодлоо солилцов. Иргэд “Өөрсдийн амьдарч байгаа орчноо хашаажуулах, гэрэлтүүлэг хийлгэх, тохижилтын ажил, хот хоорондын төв Авто замын засвар, үйлчилгээ, тэмдэг, тэмдэглэгээг хийлгэх, Наран элгэн, Оорцог энгэр, Лүн зөрлөгүүдэд ажиллаж амьдарч байгаа иргэдийг Баянтал сумын харьяалалтай болгох, тэдгээр хүмүүсийг татах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, Нэгдсэн хогийн цэгтэй болох, Мэдээ, мэдээллийг шугам замын иргэдэд хүргэж байх, Наран элгэн зөрлөгийн нутаг дэвсгэрт гарсан малын хулгайн асуудлыг Төв аймаг шийдэж өгдөггүй, өмчлөлийн газар авах боломжгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд байдаг” тухайгаа Засаг даргад хэлж байв.

Үүнд Засаг дарга яаралтай арга хэмжээ авч эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргийг Баянтал сумын удирдлагуудад өглөө.
| Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөрлөгийн ажилчидтай уулзалт хийв | ||
| Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.