Шууд Chart

Э.Бат-Үүлийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2015-10-13 18:09:43

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг шалгуулах хүсэлтийг АТГ-т зарим иргэн гаргасан байна. Тэд хотын даргыг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. 

Хотын дарга С.Бат-Үүлийн хүү Чулуудай "Гранд Лайн" компанийн захирлаар ажилладаг. Гэтэл тус компани нь Э.Бат-Үүлийн шийдвэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх болсон нь хууль бус үйлдэл болсон эсэхийг шалгуулах хүсэлтийг иргэн Н.Батсүмбэрэл нар гаргалаа. Иргэд хэн нэгэн албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг гаргах эрхтэй. Харин гэм буруутай эсэхийг нь хуулийн байгууллага л тогтооно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Э.Бат-Үүлийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа   
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2015-10-13 20:04
ашиг сонирхолын зөрчил мөн.соц нийгэмд энэ хэрэгт намаас хөөж шууд буудан өгнө.

Бидэнтэй нэгдээрэй