Шууд Chart

Косовад парламентын гишүүнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал болов

2015-10-13 17:58:36

Косово улсын нийслэл Приштина хотод сөрөг хүчний намын гишүүнийг баривчилсан явдлыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ цагдаа, жагсагчдын мөргөлдөөн болж хувирчээ. Өнгөрсөн долоо хоногт парламентын гишүүн Албин Курти Косово, Сербийн хооронд байгуулсан хэлэлцээрийг эсэргүүцэн парламентын танхимд нулимс асгаруулах хий цацаж, цагдаа нар түүнийг баривчлан саатуулсан юм.

Хэлэлцээрийг парламентын гишүүн Албин Курти төдийгүй сөрөг хүчний бусад намууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Косово дахь Серби үндэстний цөөнх иргэд аж төрж байгаа бүс нутагтаа давуу эрх эдлэхээр болж байгаа юм байна. Харин энэ хэлэлцээр хэрэгжсэнээр Косово үндэстэн хоорондын хагарлыг улам дэвэргэж, Сербийн тус улс дахь нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Албин Куртиг баривчилсныг эсэргүүцсэн жагсагчид өчигдөр Приштина хотод Куртигийн саатуулагдаж байсан түр хорих газрын гадаа цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Жагсаалын дараахан Косовогийн цагдаа нар парламентын гишүүн Албин Куртиг байцааж, улмаар сулласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Косовад парламентын гишүүнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал болов  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй