Умард Солонгосын Сансрын судалгааны агентлаг Олон улсын Сансар судлалын Холбоонд элсчээ. Пхеньян пуужин боловсруулж, тойрог замд хиймэл дагуулууд хөөргөдөг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Гэвч тэдгээр пуужингаа БНАСАУ өөрийн нөөцөд байдаг цөмийн цэнэгт хошуугаар тоноглож болзошгүй учир НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсыг пуужингийн туршилт хийхийг хориглож, эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан билээ.
Умард Солонгосын Сансрын агентлагийг Олон улсын сансар судлалын холбоонд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг Иерусалимд болж байгаа тус Холбооны 66-р их хурлаас гаргажээ. Гэхдээ Умард Солонгосоос энэ их хуралд төлөөлөгчид ирээгүй учир өөрсдөө энэ тухайгаа мэдэхгүй байгаа гэж Израилийн төлөөлөгчдийн нэг нь ярьсныг “Эн-Кей Ньюз” мэдээллийн порталд мэдээлсэн байна. Олон улсын сансар судлалын холбоо 1951 оноос эхлэн дэлхийн бүх улсад энх тайвны зорилготой сансрын судалгааг хөгжүүлэхийг сайшаан дэмжиж ирсэн.
Энэ Холбоонд багтсанаар Умард Солонгосын агентлаг өөрийн сансрын судалгааг энхийн шинжтэйг бүгдэд нотлон харуулж, улмаар хууль ёсных гэдгээ дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болно гэж Олон улсын сансар судлалын холбооныхон үзэж байна. Умард Солонгос улс хамгийн сүүлд 2012 онд хиймэл дагуул тээсэн пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж олон улсын хамтын нийгэмлэгийн эрс шүүмжлэлтэй тулгарч байсан юм.
| Умард Солонгос Сансар судлалын Холбоонд элсчээ | ||
| Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.