Шууд Chart

Окинава мужийн захирагч АНУ-ын агаарын баазыг нүүлгэх зөвшөөрлийг цуцлалаа

2015-10-13 18:13:45

АНУ-ын Япон дахь агаарын цэргийн баазыг Окинава мужийн өмнөд хэсэгт нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлийг өчигдөр тус мужийн захирагч хүчингүй болгожээ. АНУ-ын Футэнма агаарын бааз одоо тус мужийн хүн ам шигүү суурьшсан бүсэд оршдог учраас Японы засгийн газар баазыг мужийн алслагдсан эрэгт нүүлгэхээр шийдвэрлэж, Окинава мужийн өмнөх захирагч зөвшөөрөл олгосон юм. Харин тус мужийн өнгөрсөн онд сонгогдсон шинэ захирагч Такеши Онага энэ зөвшөөрлийг цуцласан байна. Гэвч Окинавагийн ард иргэдийн олонх нь АНУ-ын баазыг тус мужаас бүр мөсөн нүүлгэх хүсэлтэй байгаа юм.

Тэдний дунд мужийн өөр хэсэгт баазыг нүүлгэснээр байгаль орчинд халтай гэж үзэх иргэд олон байгаагийн дээр АНУ-ын цэргүүд хэрэг зөрчил гаргадаг гэж буруутгадаг юм. Харин Онага Америкийн агаарын цэргийн баазыг нүүлгэх зөвшөөрлийг цуцласан ч мужийн ард иргэдийн дургүйцлийг үл харгалзан тус баазыг нүүлгэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй гэж Японы сайд нарын танхимын дарга мэдэгдсэн байна.

Японы Батлан хамгаалах яамны тус бүс нутгийг хариуцсан товчоо Окинавагийн захирагчийн энэ шийдвэрийн эсрэг зарга үүсгэхээр төлөвлөж байгаа тухай ЭнЭйчКэй телевизээс мэдээлсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Онага бас энэ зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан ч Японы засгийн газар түүний шийдвэрийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Окинава мужийн захирагч АНУ-ын агаарын баазыг нүүлгэх зөвшөөрлийг цуцлалаа  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй