Шууд Chart

Монголын талаас 48 компани мах экспортлохоор судалж байна

2015-10-13 18:39:54

Махны экспорт өнөөдөр нэг ААН-ээс бусад нь яриа хэлэлцээрийн шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд хүссэн хэмжээндээ мах гаргах мөрөөдөл биелэх найдлага муу байна. Учир нь экспортлох эрх авсан 40 гаруй аж ахуйн  нэгжийн 90 хувь нь хилээр мах гаргах бодит ажлаа эхлээгүй гэсэн үг. Үүнд нөлөөлж байгаа гол шалтгаан нь малын эрүүл ахуйн шалгуураас гадна, дэлхийн стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох шинжлэх ухааны судалгаа хомс байдагтай холбоотой гэж байна.

Гэтэл монголчууд 1930-д оноос монгол малын махаа судлаж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээс харахад монгол малын өөх тос хүний биед сөрөг нөлөөгүй зөв бүтэцтэй болохыг баталсан. Мөн хүний биед үүсдэггүй, нэн шаардлагатай 8 төрлийн амин хүчлийг монгол малын маханд агуулагдах уураг нөхдөг болохыг Их Британы Бристолын их сургуулийн судлаачидтай хамтран нотолсон байна.

2016 онд 128 мянган тонн мах экспортолно. Монгол Улс 20 жилийн турш малаа эрүүлжүүлэхийн тулд тарилга, вакцинд улсын төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулсан. Гэтэл малын эрүүл ахуй махны экспортод сөргөөр нөлөөлсөөр л байна. Тодруулбал, Монгол Улсыг нийтэд нь шүлхийгийн голомттой гэдэг ойлголтыг өөрчилж, хамгийн түрүүнд шүлхийгүй бүсээ тогтоох шаардлагатай байгаа юм.

2015 онд 64 мянган тонн мах экспортлохоор төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 6-7 дахин бага хэмжээтэйг гадны зах зээлд гаргасан. Ирэх онд энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. ОХУ руу 26, БНХАУ руу 14, Вьетнам улсад 7-8 үйлдвэр мах экспортлохоор судлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын талаас 48 компани мах экспортлохоор судалж байна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй