Өнгөрсөн ням гарагт Гвиней улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус зохион байгуулсан гэх үндэслэлээр тус улсын сөрөг хүчний намууд сонгуулийг дахин явуулахыг шаардлаа. Гвиней нь 1958 онд Францаас тусгаар тогтносноос хойш ерөнхийлөгчийн ардчилсан сонгуулийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.
Энэ удаагийн сонгуулиар Гвинейн одоогийн ерөнхийлөгч Альфа Конде сөрөг хүчнийнхний 6 нэр дэвшигчийн хамт өрсөлдсөн. Гэвч санал тоолж ч эхлээгүй байхад Кондетэй өрсөлдсөн сөрөг хүчний 6 нэр дэвшигч хамтран хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, дахин сонгууль зохион байгуулахгүй бол жагсаал тэмцэл өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Сонгуулийн үеэр санал хураах зарим хайрцаг дүүрэн байсан, 400 орчим санал хураах цэг хаалттай үлдэж, санал хураалт явуулаагүй, мөн зарим сонгогчдод мөнгө тараасан зэрэг олон төрлийн сонгуулийн булхай илэрсэн учраас дахин сонгууль зохион байгуулах ёстой гэж сөрөг хүчнийхэн нь үзэж байна. Сонгуулийн үр дүнг энэ 7 хоногийн эцсээр олон нийтэд зарлана хэмээн тус улсын сонгуулийн хорооноос мэдээлж байна.
| Гвинейн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг уриаллаа | ||
| Үзсэн: 416 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.