Шууд Chart

“Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвээр хэлэлцлээ

2015-10-14 10:18:29

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд ГХЯ-наас цувралаар зохион байгуулж буй бодлогын хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвээр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд Соёл урлагийн их сургууль, Нийслэлийн соёл урлагийн газрын төлөөлөгчид болон соёл урлагийн зүтгэлтнүүд илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо илэрхийлэв.

Хоёрдугаар хэсэгт “Монгол Улсын соёлын гадаад сурталчилгааны цар хүрээ ба чадамж” сэдвийн хүрээнд соёл урлагийн салбарын томоохон байгууллагуудын удирдлага, найруулагчид, жүжигчид, хөгжимчид, дуучид, сэтгүүлч зэрэг нийт 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчид байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвийн хүрээнд оролцогчид “Соёл урлагийн гадаад сурталчилгааг эрчимжүүлэх оновчтой бодлого юу байх”, “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлогын хамрах хүрээ, агуулга, стратегийн тухай санал бодлоо солилцон дүгнэж ярилцав.

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаарийг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.


“Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвээр хэлэлцлээ  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй