Шууд Chart

БНХАУ ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батална

2015-10-14 10:23:14

БНХАУ-ын Коммунист нам ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах гэж байна. Хятадын Коммунист намын төв хорооны V бүгд хуралдаан энэ сарын 26-29-ний хооронд Бээжин хотноо болно. Хятадын дарга Си Зиньпин тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалын 300 гаруй төлөөлөгч оролцох энэхүү чуулганаар 2016-2020 хүртэл хэрэгжүүлэх 13-р 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм.

Одоо БНХАУ эдийн засгийн өсөлтөө хурдаас чанарт шилжүүлэх зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл экспортонд суурилсан эдийн засгаа дотоодын эрэлтэнд суурилсан эдийн засаг болгон өөрчлөх бодлого барьж эхэлж байна. Тиймээс 13-р 5-н жилийн төлөвлөгөөний гол зорилт нь Хятадын эдийн засгийн хөгжлийг шинэчлэх, зах зээлээ дэлхийд илүү нээлттэй болгох, мөн эдийн засгийн өсөлтөө сулруулахгүйгээр эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийхэд чиглэх ажээ.

Тус улсын засгийн газар 2020 он гэхэд ДНБ болон Нэг хүнд ноогдох ДНБ-ээ 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэхээ амлаад байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн саруудад буурах төлөв ажиглагдаж байна. Хятадын коммунист нам 13-р 5-н жилийн төлөвлөгөөгөө 10-р сарын 26-наас 29-ний хооронд хэлэлцэн батлаад ирэх оны гуравдугаар сард Бүх ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батална  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй