Шууд Chart

БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргана

2015-10-14 10:57:00

Ядуурлыг бууруулах дэлхийн өдөр энэ сарын 17-нд тохиох гэж байгаатай холбогдуулан БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргах зорилтоо танилцууллаа. Хятадын засгийн газар ирэх 5 жилд хэрэгжүүлэх 13-р 5-н жилийн төлөвлөгөөндөө ядуурлыг бууруулах зорилтыг тусгахаар төлөвлөж байна.

Мөн Бээжин энэ баасан гарагт Дэлхийн ядуурлыг бууруулах, Хөгжлийн форумыг зохион байгуулж, ядууралтай тэмцэх туршлагаа олон улстай хуваалцах гэж байна. БНХАУ-ын хувьд ядуурлыг бууруулах чиглэлд хамгийн их анхаарч, энэ онд дуусгавар болох Мянганы хөгжлийн ядуурлыг бууруулах  зорилтыг хэрэгжүүлсэн анхны хөгжиж байгаа орон болсон юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд БНХАУ 600 гаруй сая хүнийг ядуурлаас гаргасан нь дэлхийн нийт ядуурлын бараг 70 хувийг бууруулсан үзүүлэлт юм байна.

Гэхдээ одоо БНХАУ-д хөдөөгийн алслагдмал бүсийн 70.17 сая хүн амьжиргааны түвшингээс доогуур өдөрт 1 америк доллар хүрэхгүй орлоготой аж төрж байгаа юм байна. Иймд Хятадын эрх баригчид 2020 он гэхэд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 70 сая хүнээ ядуурлаас гаргах зорилтыг тавьж байна. Хятадын дарга хөгжиж байгаа орнуудыг ядуурлаа бууруулахад нь дэмжлэг үзүүлэх сан байгуулахад 2 тэрбум америк долларын тусламж үзүүлэхээ НҮБ-ын ерөнхий ассамблейн 70-р чуулганы индрээс зарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргана  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй